Мэдээлэл

Залуу бизнесменүүдийн гаргадаг 4 том алдааPDFХэвлэхИмэйл



Эхнэргүй/нөхөргүй, хүүхэдгүй, бас мөнгөгүй юу? Магадгүй энэ нь бизнес эхлэх хамгийн тохиомжтой цаг үе юм.
Учир нь тэд алдах юмгүй, харин хөгжих, ашиг олох боломж л тэдэнд бий. Гэхдээ туршлага дутуу тэдэнд зарим нэг зөвлөгөө хэрэг болно. Бизнесүүдийн дөнгөж 1% нь 25 аас доош насныханы мэдэлд байдаг гэдэг. Мэдээж тэдэнд нас залуугаас эхлээд олон саад гарч болох ч дараах 4 том алдаанаас зайлсхийснээр өөрсдийн бизнесээ эхлүүлэх боломж асар их болох юм.
1.    Харилцаа холбооны дутмаг байдал
Туршлагатай бизнесмен, компаниудын хувьд танилын хүрээгээ хангалттай тэлж, бизнес эхлүүлэхэд хэрэгтэй бүх харилцагч нарын мэдээлэл тэдэнд төвлөрсөн байдаг.
Харин залуу хүмүүсийн хувьд энэ нь том саад тотгор болдог. Энэ асуудлыг шийдэх үүднээс залуу хүмүүст зөвлөхөд туршлагатай бизнесменүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн холбоо, байгууллагуудад хандаж болно. Жишээ нь жижиг дунд бинзнесийг дэмжигч сан энэ тэр гээд байдаг шүү дээ.
Түүнчлэн аливаа нэг албан газарт ажиллаж туршлага судлах нь зөв. Учир нь ажлын журмаар танил талууд гарч ирэх хийгээд таны бизнесийн ойлголтод тус болно.
Ер нь бол та өөрийн бизнесээ эхлүүлэх гэж буй бол одооноос бизнесийн шат дамжлагын талаар судалж, шаардлагатай хүмүүсийн жагсаалтаа гаргаж байх нь зөв шүү.

2.    Тэд бэлтгэлгүй байдаг
Аливаа бизнес асар их хүчин зүтгэлийн дүнд босдог. Харин залуучууд үүнд бэлтгэлгүй байснаас шантрах нь маш олон. Хамгийн гол нь өөрийн бизнестэй болно гэсэн хүсэл эрмэлзэл таны идэвхжүүлэлт болох ёстой юм. Шаардлагатай бол шөнийн 3 цагт босож, шаардлага гарвал шөнө унтахгүй байхад ч бэлэн байх ёстой.
3.    Өөрт итгэлгүй байдал
Залуу хүмүүст тулгардаг хамгийн том саад бол өөрт итгэлгүй байдал. Тэднийг нухацтай хүлээн авахгүй байх, үл тоомсорлохвий гэсэн айдас хоош чангаадаг. Үнэхээр та бизнес эхлүүлж, амжилттай ажиллуулж чадна гэж бодож байгаа бол өөртөө итгэсэн шиг итгэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид өөрт итгэлгүй хүнд итгэж хөрөнгө оруулна гэж үү?
Таны тавьсан санал, бизнесийн санаа зөв, боломжтой бол тэд хөрөнгө оруулах л болно. Гагцхүү өөртөө итгэсэн шиг итгэ.
4.    Найз нөхөд, гэр бүлээсээ тусламж авахаас татгалзах
Залуучууд өөрсдийн хүслээр бизнес эхлүүлэхээр зорьсон тул эцэг эх, найз нөхдөө тусал хэмээн ятгах нь зохисгүй зүйл гэж үздэг. Гэтэл үнэндээ энэ ердийн л зүйл. Харин тэд танд туслахдаа дуртай байх болно. Зарим хүмүүс бусдаас тусламж авахгүйгээр бүгдийг өөрөө хийнэ хэмээн зөрүүдлэснээс хайран цаг нараа алдаж дуусдаг гэдгийг санаарай. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж үг байдаг шүү дээ.

Амжилтанд хүрэхийн тулд хэрэгжүүлэх 10 зүйлPDFХэвлэхИмэйл


1.    Эерэг үгс
Далд ухаан хүнийг амжилтруу эсвэл ангалруу хөтөлдөг. Харин бид түүнд амжилтруу хөтлөх ёстойг нь ойлгуулах ёстой аж. Тэгэхээр яагаад далд ухаанаа эерэг үгсээр ятгаж болохгүй гэж? Энэ магадгүй таны хийж болох хамгийн зөв үйлдэл байж болох юм шүү.
Зарим нэг эерэг үгсээс дурдая. Та эдгээрийг эсвэл өөрийн хүссэн байдлаар эерэг үгсийг хэлж болох юм.

•    Өнөөдөр би ялах болно. Учир нь би өөртөө итгэж байна.
•    Алдаа бол зөвхөн амжилтын замд тохиолдох багахан саад юм.
•    Би бол ялагч. Би байнга ялагч байсаар ирсэн. Цаашид ч ялах болно.
•    Би өнөөдөр амьдралаас боломжийг олж харна.
2.    Эерэг харилцаа
Судалгаанаас харахад хүмүүсийн өдөр тутмын харилцааны 75% нь сөрөг байдаг аж. Үүнд сөрөг үгс, сөрөг үйлдэл аль аль нь орно. Харин эерэг харилцааг давамгайлуулсанаар таны амьдрал ч эерэг болно гэсэн үг.
Тиймээс та дараагийн удаа сөрөг зүйлсийг байгаагаар нь бус харин боломж, сургамж гэсэн байдлаар хүлээн авж байгаарай.
•    Асуудал – боломж
•    Алдаа – сургамж
•    Би тэгэх ёстой- би түүнийг сонгож байна
•    Надад хийж чадах зүйл гэж үгүй- бидэнд олон сонголт бий
•    Миний байгаа байдал л энэ- би өөрийгөө илүү чадварлаг болгон хөгжүүлнэ
•    Тэр намайг гомдоосон- би өөрийн сэтгэлээ хянах болно
Та аливаа зүйлд эерэгээр хандсанаар амьдралаа болоод үйлдэлээ хянаж чадах болно.

3.    Сурах хүсэл эрмэлзэл
Шинэ зүйлс сурахаар эрмэлз. Энэ бол таныг үргэлж идэвхтэй байхыг шаардах болно. Өдөр бүр шинэ зүйлс сурсанаар та өдөр бүр өсөж, дэвших болно.
4.    Эрсдэл хий
Хүн аль болох амар, тайван, дассан газраа байхыг хүсдэг нь эрсдэлтэй орчиноос зайлсхийх, гарч болох алдаанаас зугтааснаас болдог.
Хэдийгээр энэ нь таныг аюулгүй байлгах ч та илүү өндөр амжилт, бусдаас илүү гарахыг хүсэж байвал хүссэн хүсээгүй дассан газраасаа гарах хэрэгтэй. Заавал том үйлдэл хэрэггүй. Эхний ээлжинд жижигхэн алхам хий. Харин хэсэг хугацааны дараа та шинэ адал явдалтай учирахаас тэсэж яддаг болно.
5.    Эерэг зүйлс унш
Амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар унш. Ингэснээр та өөрийгөө идэвхжүүлэх болно. Тэд танд амжилтанд хүрэхийн тулд юуг даван туулах ёстой, ямар саадтай учирах, хэрхэн тэдгээрийг туулах, мөн тэд хэрхэн туулсан талаар хэлж өгнө.
6.    Эерэг зүйл төсөөл
Чимээгүй, хүн саад болохгүй газар очоод бүтээхийг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа, авахыг хүсэж байгаа зүйлээ төсөөл.
Өөрөөр хэлбэл хүссэн зүйлээ авсан байгаагаар төсөөл.
7.    Томоор сэтгэ
Хүмүүс хэрэггүй зүйлсэд анхаарлаа ихээр төвлөрүүлсэнээр чухал зүйлсээ харахаа мартдаг. Жишээ нь хэн юу гэж хэлсэн, хэн хэнтэй найзалсан, тэр юу өмссөн гээд шал дэмий зүйлд анхаарал хандуулж цагаа үрдэг. Гэтэл энэ бүхэн чинь хэнд хэрэгтэй юм бэ? Тэгэхээр тулга тойрсон зүйлс ярьж, бодож явахын оронд арай дээр, илүү гэгээлэг, илүү том амжилтын талаар бод. Үүнийг дагаад амьдрал тань сайжрах болно. Жижиг зүйлс бодох нь жижиг үр дүн л дагуулна.
8.    Зорилго тавь
Амьдралд алдах хамгийн хурда арга бол зорилгогүй байх явдал. Зорилго тавь. Харин зорилго тань
•    Тодорхой
•    Хэмжигдэхүйц
•    Биелэгдэхүйц
•    Бодит
•    Цаг хугацаатай байх ёстой
9.    Эерэг үзэмж
Шилдэг хүмүүс хэзээд өөрсдийн гадаад үзэмж, үйлдэл хөдөлгөөндөө анхаарсаар ирсэн. Учир нь тэд сайхан харагдах нь сайхан мэдрэмж төрүүлдэг гэдгийг мэддэг болохоор тэр. Нөгөө талаасаа үнэхээр сайхан мэдрэмж төртөл нь дүр эсгэ гэсэн үг. Сэтгэл тань таагүй байвал сайхан зүйлсийн талаар бод. Тэгвэл оюун тань хэрхэн жаргалтай болохыг тань заагаад өгнө.
Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд сайхан хувцасладаг. Харин та сайхан хувцасласнаар өөрийгөө их амжилтанд бэлтгэж байгаа гэж ойлгож болох  юм.
Нэмж хэлэхэд сайхан хувцасласан хүн өөртөө илүү итгэлтэй болдог юм шүү.
10.    Бусдад тусал
Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бол. Өөрийн онцгой ур чадвараа бусадтай хуваалц. Харин эргээд танд хэд дахин их тус дэм урсан орж ирнэ. Хүнд хэзээд тусламж илүүддэггүй хойно. Тэгээд ч та бусдад туслаж байна гэдэг нь өнөөг хүртэл утгагүй амьдралаар амьдраагүй гэдгээ ойлгож, өөрөөрөө илүү их бахархах болно.


Хэрхэн их мөнгийг өөртөө татах вэ?PDFХэвлэхИмэйл


Мөнгөтэй болохыг хүсдэггүй хэн байх вэ. Мөнгийг хүмүүс олон байдлаар олдог. Гэхдээ зөвхөн их ажилласны үр дүнд мөнгөтэй болно гэж боддог. Тэгвэл танд одоо мөнгийг өөртөө татах дараа аргуудыг зааж өгье. Эдгээр аргууд бүгд таны сэтгэл санаа, бодолтой холбоотой юм. Танд тус болно гэдэгт итгэж байна.
Арга 1. Дугтуй
Та эхлээд бага зэргийн мөнгө зарах ямар нэг зүйлийг авна гэж шийд. Танд тэрхүү зүйлээ авах мөнгө өөрт чинь байж магадгүй л дээ. Гэхдээ өөрийн хадгалсан мөнгөнөөсөө бүү ав. Тэвчээртэй байх хэрэгтэй.
Тэгээд дугтуйндээрээ авмаар байгаа зүйлээ бичих хэрэгтэй. Төгөлдөр хуур, утас, цүнх гээд юу ч байж болно.
Харин дараа нь тэрхүү дугтуйгаа хадгаламж болго. Тэгээд долоо хоног болгон эсвэл өдөр бүр тодорхой нэг хэмжээгээр тухайн дугтуйндаа мөнгө хийгээд байх хэрэгтэй. Ингээд хэсэг хугацааны дараа та хүссэн зүйлээ авах мөнгөтэй болох болно. Та энэ аргаар хичээн ч зүйлийг авж болох ба хамгийн гол нь өөртөө ямар нэг дарамт учруулахгүйгээр хүссэн зүйлээ авах юм. Хамгийн гол нь та жоохон л хүлээх хэрэгтэй.
Арга 2. Мөнгө тандээр унаж байна гэж төсөөл. 
Маш их мөнгө тэнгэрээс унаж байна гэж та төсөөлж үзсэн үү? Маш их хэмжээний мөнгийг өөртөө татах бас нэг арга бол мөнгө тэнгэрээс унаж байна гэж төсөөлөх явдал юм.
Эхлээд та цэлмэг цэнхэр тэнгэрлүү харж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Маш сайхан өдөр болж байгааг мэдэр. Тэгээд жижигхэн цааснууд тэнгэрээс унаж байгааг төсөөлөх хэрэгтэй. 100 сая төгрөг тэнгэрээс унаж байна. Дараа нь бүр хэдэн тэрбумаар ..... Тэрхүү унаж буй шинэхэн мөнгөний үнэрийг нь мэдэр. Тэрхүү мөнгөнүүд тандээр унаж байгааг төсөөл. Тандээр мөнгө унаж ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? Та баян болсон мэт, эрх чөлөөтэй болсон мэт сэтгэгдэл төрж байна уу? Хамгийн гол нь та үүний үр дүнд сайхан мэдрэмж авах ёстой юм. Яг тэр мэдрэмжээр өдөр бүр амьдрах буюу та өөрийгөө аль хэлийн мөнгөтэй болсон мэтээр бодож, мөн амьдрах нь танд мөнгийг авчирах юм.
Арга 3. Байнга бэлэн мөнгөтэй яв. 
Өмнөх аргад мөнгөтэй болсон мэт мэдрэмжээр амьдрах тухай хэлсэн. Тэгвэл та сүүлд явсан цалингаа битгий хадгаламжиндаа хий. Өөртөө бэлнээр нь авч яв. Учир нь та дэлгүүрт юм авахдаа мөнгө тань хүрэх болов уу гэж санаа зовохгүй юм. Ингэх аваас та өөрийгөө их мөнгөтэй мэтээр бодох болно. Энэ нь мөн л танд их мөнгийг авчирах болно.
Арга 4. Өөрөөсөө бүү харамла.
Хүмүүсийн гаргадаг том алдаа бол аливаа зүйлийг чанартайд нь бус харин хямдханаас нь болж худалдан авдаг явдал юм. Өөрийгөө хямд зүйлүүдээр хүрээлүүлэх нь таныг хэзээ ч эд хөрөнгөтэй болгохгүй. Учир нь таны тархи чинь тэднийг хямд гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Та аль болох хэмнээд л байх нь таныг бага мөнгөтэй хэмээн таны бодол санаанд ойлгуулах болно шүү дээ. Тэгэхээр одооноос хямд зүйлээс татгалзаж, чанартай зүйл худалдан авч бай.
Арга 5. Яриагаа өөрчил.
Хүмүүс мөнгө гэхээр л тавгүйтэж, олдошгүй эрдэнэ мэт сэтгэж, өөрийнхөө мөнгөгүйг гайхаж суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та мөнгө гэдэг үгтэй найз болох хэрэгтэй.
Та мэднэ шүү дээ. Байнга өвчин ярьж байдаг хүмүүс дандаа өвдөж байдаг. Харин байнга их мөнгө ярьж, мөнгө бол тийм ч хэцүү зүйл биш хэмээн ярьдаг хүмүүс дандаа мөнгөтэй л байдаг биздээ.
Тэгэхээр та
- Би хэзээ ч их мөнгөтэй болохгүй байх
- Тэр чинь хэт их мөнгө байна
- Төлбөр ар араасаа гарч ирсээр л байна хэмээн яриад байх аваас та мөнгө муутай хэвээр л байсаар байх болно.
Харин мөнгө бол юу ч биш, мөнгө амархан олдоно гэх мэтээр ярих нь танд мөнгө амархан ирэх боломийг бүрдүүлэх болно.