Зөвлөгөө

Хямралаас хэрхэн бизнесээ авч гарах вэ?PDFХэвлэхИмэйл

Хямралын хүнд үед бизнесээ авч үлдэнэ гэдэг том шалгуур болж байна. Хэрхэн хямралыг амжилттайгаар давж гарах вэ?
Үйлчилгээгээ сайжруул
Хэрэглэгч,  үйлчлүүлэгч болгонд тусгай үйлчилгээг үзүүл. Хэрэглэгч болгоныг сэтгэл хангалуун үдсэнээр та хэрэглэгчидээ  хямралын үед ч авч үлдэж чадна. Хэрэглэгч бүр өөрсдийгөө хаан мэтээр мэдэрсэн цагт л ахин ахин үйлчлүүлэхээр ирэхээс гадна шинэ үйлчлүүлэгчидийг ч уриалан авчирдаг гэдгийг бүү мартаарай.
Мэдлэг, чадвараа сайжруул
Хэрэглэгчид өөрсдийн салбарын талаар мэдлэгтэй өөрөөр хэлбэл мэргэжлийн газраар үйлчлүүлэхийг хүсдэг. Энэ нь тэдэнд итгэл үнэмшил төрүүлдэг байна. Жишээ нь та гоо сайхны бүтээгдэхүүн зардаг гэж бодьё. Тэгвэл зөвхөн өөрийн бүтээгдэхүүн бус бусад бүтээгдэхүүн, мөн арьс арчилгааны талаар мэргэжлийн мэдлэгтэй бол хэрэглэгчид ихээр итгэж үйлчлүүлдэг аж.
Зарлагаа хяна
Хямралтай үед авах арга хэмжээний гол хэсэг бол яах аргагүй бизнесийн зарлага билээ. Ажилчидынхаа бүтээлч байдлыг сайжруулж, сул зардалыг багасгах хэрэгтэй.  Том хэмжээний зардалыг нэг дор бус харин хэсэгчилэн гаргах нь сул зардал, нэмэлт зардалыг багасгаж чаддаг сайн талтай байдаг. Мөн түнш байгууллагуудаа судалж, хамгийн боломжийн саналуудыг сонгон авах хэрэгтэй. Учир нь хямрал бүх төрлийн салбар зах зээлд нөлөө үзүүлдэг тул бүгд үйлчилгээгээ сайжруулдаг.

Үйлчилгээндээ зээлийн картыг нэвтрүүл
Та үйлчилгээгээ зөвхөн бэлэн мөнгөөр явуулдаг бол зээлийн картыг нэвтрүүлэхийг санал болгож байна. Учир нь хүмүүс бэлэн мөнгөөс илүү зээлийн карт ашиглаж байх үедээ их хэмжээний зарлага гаргадаг нь тогтоогдсон. Тэгэхээр таны орлого ч бас нэмэгдэх болно.
Интернетийг ашигла
Бараа бүтээгдэхүүнээ сурталчилахдаа интернетийг сайтар ашигла. Интернетийг зөв ашиглаж чадвал интернет хөгжсөн энэ үед үр дүнгээ өгөх магадлал асар өндөр. Тэгээд ч тв, сонин, сэтгүүлийг бодвол зардал нь дэндүү бага байх болно.
Ажилчидаа идэвхжүүл
Хямралын үед ажилчидаа олон цагаар, эрчимтэй ажилла гэж шаардахын хажуугаар идэвхжүүлж байх хэрэгтэй. Хэцүү цаг үед ажилчид яваад өгвөл илүү хүнд байдал үүсэх тул бизнесийн хажуугаар мөн ажилчидадаа анхаарал хандуулах нь зөв шүү. 
Өөрийгөө хөгжүүлэх 24 практик аргаPDFХэвлэхИмэйл

  
Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тэгвэл энэ зөвлөгөөг тийм хүмүүст зориулж байна.
Эдгээрийг хэрэгжүүлээд өсөж дээшлээрэй.
1.    Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их юм унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчилэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2.    Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
3.    Шинэ хоббитой бол. Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спорт, хөгжим юу ч байж болно. Шинэ зүйл сурах, шинэ ур чадвар эзэмших нь бие болоод сэтгэлийг өөрөөр сэтгэхийг шаарддаг.
4.    Шинэ курсэд бүртгүүл. Танд хамрагдахыг хүсдэг курс, дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж. Урт хугацаатай байх албагүй. Хамгийн гол нь танд гоё  дурсамж, сайн туршлага үлдээх ёстой юм.
5.    Айдсаа ялан дийл. Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айсан айдас, эрсдэл хийхээс айх гээд энэ бүх айдас биднийг өсөж дэвшихэд саад хийсээр байдаг.
6.    Ур чадвараа дүгнэ. Хүн бүр аливаа зүйлд өөр өөр ур чадвартай байдаг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүл. Өөрөөр хэлбэл бүх зүйлд төгс болох гэж хичээ.
7.    Эрт бос. Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээд үд хүртэл унтдаггүй.
8.    Дасгал тогтмол хий. Идэвхтэй амьдрал зөвхөн хичээл, ажил бус бас идэвхтэй дасгал хөдөлгөөнийг шаарддаг. Тэгэхээр долоо хоногт 1-2 удаа спортоор хичээллэх эсвэл дасгал хийж байх хэрэгтэй.

9.    Өөрийн ирээдүйн амьдралаа төлөвлөж бич. Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, 5 жилийн дараа хаана байх, хэдэн төгрөгний орлого хүсэж байгаа гээд бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Тэгээд түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар бодож төлөвлөж байх хэрэгтэй.
10.    Дасал болсон газраасаа холд. Жинхэнэ үр дүн хүнд хөдөлмөрийн дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Тиймээс ямар нэг өөр зүйлсийг хий. Огт очиж үзээгүй газар оч.
11.    Өөрийгөө сорь. Өрсөлдөөн, сорилт хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэдэн хил хасаж чадахаа үз.
12.    Бусдын бодлыг сонс. Хүн өөрийн дутагдалаа харж чаддаггүй. Харин бидний дутагдалыг хөндлөнгийн хүн хамгаас сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийн талаарх бусдын бодлыг сонсож бай.
13.    Хийх ажлын төлөвлөгөө гаргаж сур. Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь заримдаа их зүйлийг амжуулахад хүргэдэг ч ихэнх тохиолдолд үр бүтээл муутай байдаг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөнүүдээ гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь гол нь гэдгийг санаарай.
14.    Өөрийн сул талаа зас. Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Харин хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15.    Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц. Таныг хэн гайхашруулдаг вэ? Тэдэнд таны бас өөртөө эзэмшихийг хүссэн ур чадвар байгаа. Тэгвэл яг чухам ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ?
16.    Муу зуршилаасаа сал.
17.    Шинэ зуршилтай бол. Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг сурах, өдөр бүр шинэ найзтай болох гээд өөрт хэрэгтэй шинэ зуршилыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.    Сөрөг хүмүүсээс хол бай. Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.    Хэцүү хүмүүстэй харьцаж сур. Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Жишээ нь ажил дээр, сургууль дээр гэх мэт. Хэдий тэд таны нервийг барж байсан ч тэдний аргыг олж харьцаж сур. Тэдэнтэй харьцаж сурсанаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.    Журнал хөтөл. Журнал хөтлөх нь өөрийгаа хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, хэрхэн шийдвэр гаргасан, шийдвэр ямар үр дүн дагуулсан, энэ асуудлын талаар 3дагч этгээд ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан, туршлага суусан зүйлсээ бичиж тэмдэглэх нь таныг тэнцвэртэй байлгахад тусалдаг.
21.    Шатар тоглож сур. Сэтгэхүй хөгжүүлдэг тоглоомуудыг тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегиудыг зааж өгдөг байна.
22.    1 сарыг сорилтын сар болго. Ингээд сарын дотор ямар нэг зорилт тавь. Жишээ нь 5 кг хасах, боть ном уншиж дуусгах гэх мэт.
23.    Өнгөрсөнийг тавьж явуул. Өнгөрсөнд болсон таагүй үйл явдал таныг заримдаа гонсойлгодог уу? Хэрвээ тийм бол яг одоо тэдгээрийг тавьж явуул. Тавьж явуулахгүй бол таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрсөнийг мартаад, өөрийгөө уучил.
24.    Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.

Төсөл бичих аргачлалPDFХэвлэхИмэйл


Төслийн баримт бичиг доор дурдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.
1.    Төслийн баримт бичгийн хавтас
Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.
2.    Товч танилцуулга
Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино.
Дараах асуултад хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.
Үүнд:
•    Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?
•    Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?
•    Төслөөс ямар үр дүн гарах вэ?
•    Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?
•    Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?
3.    Оршил буюу танилцуулга
Үүнд захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

4.    Хэрэгцээ, шаардлага
Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.
5.    Зорилго зорилт: Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр дүнг тоон чанараар үнэлдэг.
6.    Арга зүй. 
Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгт чухам юу хийх вэ? Хэн хэзээ, хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.
7.    Үнэлгээ, дүгнэлт, тайлан
Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурдах ёстой.
8.    Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт
Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачлагыг дэмжих нөөц, бололцоо бий гэдгийг хандивлагч нотлох ёстой.
9.    Төсөв. 
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараах асуултын хариултыг бэлгэсэн байвал зохино.
Үүнд:
•    Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа
•    Санхүүжилтын үйлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох
•    Хөрөнгө чухам юунд зарцуулагдах
10.    Хавсралт
Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна. 


Хэрхэн хувийн санхүүгээ оновчтой төлөвлөх вэ?PDFХэвлэхИмэйл


Ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө боловсруулахад хэзээ ч оройтдоггүй. Өөрийн санхүү төсөвөө төлөвлөж сурах ухаан нь   бусдаас зээлэн авдаг илүү мөнгөө өөрөөсөө гаргах, мөнгөний хадгаламжтай болох ухаалаг зарцуулалт хийх зэрэг олон ач холбогдолтой. Эхлээд төлөвлөнө, бичнэ гэдэг төвөгтэй санагдах боловч зуршил болсны дараа харин ч таныг стрессгүй байлгах нөхцөл болно. Та мөнгө санхүүгийн асуудалдаа санаа зовохооргүй түвшинд хүрсэн байх болно. finance

Танд хэрэгтэй зүйлс

•    Хадгаламжийн данс
•    Тэмдэглэх цаас
•    Тооны машин

1.    Өөрийн зарлага бүрээ тэмдэглэ. Магадгүй зарлагуудаа ангилж болох юм. Хоол хүнс, энтертаймент, тээвэр гэх мэтчилэн.
2.    Зарлагын жагсаалтаа сарын эцэст харж хаана хэмнэлт гаргаж болох талаар бодож үзээрэй. Сарынхаа орлогыг зарлагын ангилал бүрт хуваан хувилж үзээрэй.

3.    Өөрөө өөртөө шударга байж, хэрэггүй зардлуудаа багасга. Зарлага бүрээ тэмдэглэхээр таны илүү хэрэглээ нь юу байна гэдэг нь тодорхой гарч ирнэ.


4.    Хадгаламжийн дансандаа мөнгө хий. Өөрийн сар бүрийн орлогын 10% бүрийг хадгаламжиндаа хийгээрэй.
5.    Шаардлагагүй тохиолдолд хадгаламжин дахь мөнгөө бүү хэрэглээрэй. Хугацаатай хадгаламжийн данс нээснээр дэмий зарлага гаргахаас сэргийлж чадна.
6.    Санхүүгийн төлөвлөгөө тооцоо нь танийг баригдмал чөлөөтэй байхад тань саад болж байгаа мэт эхэндээ санагдах боловч 2 сар та хэрэгжүүлээд үзээрэй үр дүнг гайхах болно.
Хэрэглээгээ ангилж ангилсан хэрэглээндээ зориулан хадгаламж үүсгэх нь илүү ухаалаг зарцуулалт, хэмнэлтэнд хүргэнэ.
  • Хүүхдүүдэдээ мөнгөний үнэ цэнийг эртнээс мэдрүүлэх
  • Сэтгэлзүйн хувьд санхүүгийн асуудлыг хүндрүүлэхгүйгээр авч үзэх
  • Хамгийн багадаа хоёр сарын турш бүх зарлага, орлогоо тэмдэглэх
Та хэрэгжүүлж үзээрэй, хэрэгжүүлж үзсэнийхээ дараа л үр дүнг харах боломжтойг санаарай. Ингээд Амжилт хүсье.
Бизнесийн санал хэрхэн бичих вэ?PDFХэвлэхИмэйл


Бизнесийн саналын ач холбогдол
Өнөөдрийн нийгэмд зөв маркетинг хийхгүйгээр бизнес амжилттай явна гэдэг бараг л боломжгүй зүйл болжээ. Зөвхөн маркетинг бус таны гэрээ хэлэлцээр хийх чадвар, бусадтай хамтран ажиллаж бизнесээ өргөжүүлэх чадвараас бүх зүйл шалтгаална. Олон бизнесүүд төрөн гарч, өрсөлдөөн ихсэж байгаа үед шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хүнд байхаас аргагүй билээ. Харин бизнес эхлүүлэх эхний том алхам бол бизнесийн сайн санал бичих байдаг.
Таны бизнесийн санал бусад компани, хөрөнгө оруулагчидыг татахуйц олон шинэлэг, шинэ санаануудыг агуулсан байх шаардлагатай. Бизнесийн саналдаа юуны өмнө шинэ санаа, бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах хэрэгтэй.
Бизнесийн санал тань маш шинэлэг сайн санаа байсан хэдий ч бусдын анхаарлыг татахгүй байх тал байдаг. Тийм учраас л бизнесийн саналаа сайн бичих шаардлага тулгардаг.

Бизнесийн саналд дараах зүйлсийг оруулах шаардлагатай:
•    Та өөрийгөө болоод таны бизнесийн санаа юу болохыг товчхон тайлбарласан байна. Мөн танаас гадна бизнест тань хамтарч байгаа, хамтран ажиллаж байгаа нөхдүүдийн танилцуулгыг мөн оруулсан байх шаардлагатай.
•    Зорилго. Энд та яагаад чухам энэ бизнесийг сонгож авсан, ямар үр ашигтай, цаашид юунд хүрэх талаар бичнэ.
•    Хэрвээ та үйлчилгээ үзүүлэх гэж буй тэр тухайгаа, харин бүтээгдэхүүн зарах гэж буй тэр тухайгаар бичнэ. Ингээд таны зарж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас яг юугаараа илүү, өөр байж чадахыг нь тодруул.
•    Зах зээлийн судалгаа шинжилгээ. Үүнд та өөрийн зах зээл, өрсөлдчидийн талаар хийсэн судалгаагаа оруулна. Таны өрсөлдөгчид хэн болох, тухайн зах зээлийн цаашдын чиг хандлага ямар байгааг тайлбарласан байна. Тэгэхээр энд та тоо баримт дурдвал зүгээр юм. Гэхдээ та энэ судалгааг заавал өөрөө хийсэн байх шаардлагагүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан статистик, дүгнэл, шинжилгээг оруулж болно.
•    Маркетинг, идэвхжүүлэлт. Энэ бол таны заавал бичих ёстой хэсгийн нэг. Та хөрөнгө оруулалт оллоо гэж бодоход ямар маркетинг хийх юм бэ? Хэнд хандаж зар сурталчилгаа явуулах юм бэ? Гэх мэт.
Хэрвээ та тодорхой нэг компанид санал тавих гэж буй бол таны санал тэдэнд хэрхэн тусалж чадах, тэдэнд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах талаар тайлбарла.
Ихэнхдээ муу бичигдсан бизнесийн санал уншиж буй хүндээ төвөгтэй санагддаг. Өөрөөр хэлбэл тэдэнд олон төрлийн асуултууд гарч ирнэ. Мэдээж төвөгтэй, тодорхойгүй зүйлд хүн анхаарал хандуулахыг хүсэхгүй. Харин эсрэгээр таны бичсэн санал, танилцуулга тэдэнд шууд ойлгогдож байх нь бизнесийн санал тэдэнд хүрэх замыг нээж байгаа хэрэг юм шүү.
Орон сууц авах гэж байгаа хүмүүсийн заавал харгалзаж үзэх зүйлсPDFХэвлэхИмэйл

Орон сууц худалдан авах нь маш төвэгтэй ажил. Хэрвээ та орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол дараах зүйлсийг нь харгалзаж үзэх хэрэгтэй.
Байршил, байршил, байршил
Орон сууц хайж байгаа бол шударга байгаарай.
Танд олон хүн холхилдсон, хэзээд хүмүүсээр дүүрэн байдаг, дуу шуугиантай газар таалагддаг уу эсвэл дуу чимээ багатай тайван газар таалагддаг уу? Та үе үе гадагш гарч цэцэрлэгээр зугаалахыг хүсдэг үү? Гэрийн тань цонхоор юу харагдаж байвал танд тааламжтай вэ? Гэр тань ажилтай ойрхон байвал зүгээр биз дээ? Энэ асуултуудад хариулчих. Авах орон сууц тань хаана байх ёстойг та төвөггүй мэднэ.

Аюулгүй байдал 
Аюулгүй байдал бол бодолцож үзэх ёстой зүйлсийн нэг мөн билээ. Магадгүй байршилаас илүү чухал байж болох юм. Хэдий байрны өнгө үзэмж нь гоё хэдий ч аюулгүй байдлыг тань хангаж чадахгүй бол дахиж нэг бодож үзсэн нь дээр болов уу. Аюулгүй байдал гэдэгт орчин тойрны тохижилт, албан байгууллага, хөршүүд зэрэг орно. Баар цэнгээний газрууд олонтой газар амьдрах нь аюултай шүү дээ.
Үнэ 
Мэдээж үнийг харгалзахгүйгээр орон сууц худалдан авна гэж үгүй. Үнэ дагаж чанар гэдгээс хойш үнэтэй байшин чанартай байдаг. Гэхдээ зөвхөн үнийг сонсох бус тухайн үнэнд ямар урамшуулал хөнгөлөлт, давуу байдал багтсаныг сонирхож үзээрэй.
Хямрал эхэлсэн үед орон сууцны үнэ буудаггүй юмаа гэхэд нэмэлт олон хөнгөлөлтүүдийг санал болгох нь гарцаагүй юм. Аль аятайхан зүйл санал болгосоныг нь сонгох хэрэгтэй.
Өөрийн хүсэлдээ тохируулж шилж сонго
Танайх нохойтой юу? Тэгвэл нохойгоо салхилуулчих аятайхан цэцэрлэгтэй бол зүгээр биздээ? Бага насны  хүүхэдтэй юу? Тэгвэл гадаа тоглоход нь аюулгүй байх хэрэгтэй биз дээ? Энэ мэтчилэн та өөрийн нөхцөл байдалд тохируулаад бусад хүчин зүйлсийг харгалз. Учир нь үл хөдлөх хөрөнгө гэдэг олон жилийн магадгүй таны үхэн үхтэл хэрэглэх зүйл байдаг тул хөнгөн шийдвэр гаргах ёсгүй.



Нэрийн хуудас солилцох ёс зүйPDFХэвлэхИмэйл

  
Нэрийн хуудсыг өнөөдөр хүмүүс, тэр дундаа бизнесийн салбарынхан ихээр хэрэглэх болжээ. Мэдээж энэ нь мэдээлэл солилцох хамгийн хурдан бөгөөд амар арга.
Тэгвэл нэрийн хуудас солилцох бичигдээгүй хуулиуд байдаг аж. Дүрэм ёсоор нэрийн хуудсыг хувь хүн өөрийн биеэр харилцагч хүндээ өгдөг. Ажил хэргийн уулзалтанд очсон хэн боловч нэрийн хуудсаа заавал үлдээх ёстой.
1.    Нэрийн хуудас өгөх энгийн, заавал гүйцэтгэх дүрэм байдаг. Нэрийн хуудсыг өгөхдөө цаад хүн нь шууд унших байдлаар өгдөг. Нэрийн хуудсаа өгөөд өөрийн овог нэр, хашдаг ажил албыг давхар хэлж өгнө.
2.    Нэрийн хуудсыг хүлээж авч байгаа тал эхэлж өгдөг дүрэмтэй.
Гадаадын түншдээ нэрийн худас өгөхөд илүү нарийн дүрэм баримтална. Ийм уулзалтанд нэрийн хуудасгүй очих нь хамгийн бүдүүлэг явдалд тооцогддог. Хэрэв хэсэг бүлэгийн уулзалтанд очсон бол нэрийн хуудсаа эхлээд хамгийн өндөр тушаалын хүнээс эхэлж гардуулдаг.

Ингэхдээ өгч байгаа болон хүлээн авч буй талууд харилцан мэхийх хэрэгтэй. Энэ нь ялангуяа япон, солонгосчуудад их хамаатай. Бусад орныхны хувьд заавал мэхийх шаардлагагүй. Азийн орнуудад нэрийн хуудсыг хоёр гардаж өгч, авдаг заншилтай. Мөн нэг гараараа авах бол баруун гараараа авна. Ажил хэргийн уулзалтын үед нэрийн хуудас хүлээн авсан хүн цааш далд хийлгүй өмнөө тавьдаг.
3.    Хангалттай хүрэлцэхүйц нэрийн хуудас авч яв. Олон хүнтэй үед заримд нь дутвал эвгүй байдалд орно.
4.    Мөн хүний нэрийн хуудсан дээр ямар нэгэн тэмдэглэгээ хийхийг хориглоно. Мөн гартаа эргүүлэх, хуруу гараараа заах зэрэг нь зохисгүй. Өөрийн болон бусдын нэрийн хуудсыг хувцасны халаасанд хийж хэрхэвч болохгүй. Тусгай нэрийн хуудасны саванд хийж заншаарай. Тийм савыг эрэгтэйчүүд пиджакны зүүн талын дотор доод жижиг халаасандаа,  эмэгтэйчүүд цүнхэндээ авч явах нь зохимжтой.
5.    Нэрийн хуудсан дээр байгууллагын нэр, овог нэр, албан тушаал, уол хэргэмийн нэр, шуудангийн болон интернетийн хаяг, утас, телефон, факсын дугаарыг бичдэг.
6.    Заавал 2 хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл, ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл буюу англи хэл, эсвэл очих улсын хэл дээр бичиж болно. Гэхдээ олны дунд түгээмэл сайн мэддэг, олон улсын хураангуйлсан үг ба лого зэргийг орчуулах хэрэггүй. Дашрамд дурдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь болон баруун дээд буланд нь бичвэл үргэлж илтод байж хүний нүдэнд шууд тусдаг байна. Хүнээс нэрийн хуудсыг нь мөн 2 гардан аваад шууд унших ёстой.
7.    Нэрийн хуудсыг авто машин, автобус, хонгил,цахилгаан шатанд солилцох нь эвгүй тул зөвхөн албан ёсны уулзалт, зоог дээр солилцвол зүйтэй. Зочноо анзаараагүй үед, завгүй, гар нь сул биш байхад нэрийн хуудсаа өгөх гэж бүү яар.
8.    Эцэст нь сануулахад, хэрэв нэрийн хуудсыг нь авсан л бол зөвхөн нэрээр нь эсвэл цол хэргэм, албан тушаалаар нь дуудах нь зүйтэй. Чухам харилцааны энэ таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд л харилцаа эхлэхээс өмнө нэрийн хуудсаа солилцдог учиртай юм.

Зарлагаа хянах 7 аргаPDFХэвлэхИмэйл


Та дэлгүүр орохоороо авахаар төлөвлөөгүй зүйлсээ авмаар санагдаж, төсөвлөсөн мөнгөнөөсөө хэтрүүлэн арилжаа хийдэг үү.
Хэрвээ та хэрэггүй зүйлс худалдан авах, илүү мөнгө зарахгүй байхыг хүсэж байвал дараах 7 стратегийг хэрэгжүүлээд үз.
1.    Бэлэн мөнгө ашигла
Та бэлэн мөнгө ашиглаж байгаа тохиолдолд хичнээн төгрөг төлж байгаагаа сайтар мэдэж байх болно. Харин Дебит, Кредит картнууд хэрэглэхэд амар хэдий ч зарлагаа хянахад төвөгтэй байдаг. Та төдийлөн хэдэн төгрөг зарж байгаагаа анзаарахгүй. Банкууд картыг төлбөр тооцооны аюулгүй хэрэгсэл гэж зөвлөдөг ч үнэндээ бол худалдааг нэмэгдүүлэх бодлоготой байдаг юм шүү.


2.    Хэтэвчээ орхи
Хэтэвчгүй явах нь мөнгө үрэхгүй байх хамгийн оновчтой арга. Мэдээж ямар нэг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй тул хэтэвчээ орхих нь сул талтай байж болно. Тиймээс хэтэвчиндэх мөнгөний хэмжээгээ хяна. Зөвхөн ойр зуурын хэрэглээний мөнгөө л авч яв.
3.    Худалдаж авах гэж буй  зүйлээ үнэхээр хэрэгтэй эсэхийг нь бодолцож үз. 
Шинэ гарсан бараа бүтээгдэхүүн болгоныг худалдан авах нь утгагүй. Хэвийн ажиллагаатай утас байхад шинэ гарсан утсыг заавал худалдан авах шаардлага байна уу? Эцсийн үр дүн нь юу байх, ямар ашиг тусыг авчирахыг сайтар бодож байж шийдвэр гаргаарай.
4.    Хэрэгцээгээ үе үе анзаар
Бид нэг зүйлийг байнга худалдан авсаар түүнийгээ заавал авах ёстой мэтээр сэтгэдэг. Гэтэл тухайн зүйл нь үнэндээ чухал шаардлагатай хэрэгцээ байхаа больсон байдаг. Ингээд хэрэггүй зүйлсэд мөнгө зардаг. Тиймээс байнга авдаг зүйлсийнхээ жагсаалтыг үе үе анзаарч хар. Хэрэггүй зүйлс аваад байгаа юм биш биз.
5.    Худалдан авалтын мөн чанарыг ойлго.
Бид юуны тулд худалдан авалтыг хийдэг вэ? Хэрэгцээгээ хангахын тулд. Гэтэл зарим хүмүүс энэ утгаа алдаж юм худалдан авах нь л утга учир болсон байх нь бий. Тэгээд хэрэгтэй зүйлс цуглуулсаар эцэстээ тэр их зүйлсийг багтаах том байшин сав хэрэг болдог. Тэгээд энэ байдал хэзээ ч дуусахгүй. Тэгхээр та хэрэгцээгээ хангахын тулд л худалдан авалт хийдэг гэдгээ санаарай.
6.    Стратегитай сэтгэ
Зөвхөн тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг бодож үзсэнээр бас таны худалдан авалт хийх процессыг зогсоож чадахгүй байж мэдэх юм. Тиймээс юм худалдан авахдаа тухайн зүйлийг дагаад гарч болох зарлагуудыг бодож үз. Жишээ нь машин авлаа гэхэд хадгалах газрын төлбөр, шатахууны төлбөр, засварын төлбөр гээд хамт олон зарлагууд гарна. Энэ бүхнийг тооцоод үзэхээр таны бодол аргагүй өөрчлөгдөх биз.
7.    Өөрөөсөө асуу
Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгэй юу, би үүнийг хэр ойрхон хэрэглэх вэ гэж өөрөөсөө асуу.  Ядахдаа ганц удаа өмсөх даашинзны оронд өдөр тутам өмсөх цамц сонгоорой.


Амьдралд хэрэгжүүлвэл зохих ПР аргуудPDFХэвлэхИмэйл

  
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн ажилчид голдуу ПР ийг хэрэглэдэг ч жирийн хүмүүс бас өдөр тутмын амьдралдаа үүнийг хэрэглэж болдог юм байна. Тодорхой хэдэн ПР аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншсанаар амьдралаас хүссэнээ авах чадвар нь нилээд дээшилдэг аж. Тэгвэл тэдгээр аргуудын талаар бичье.
1.    Өөрийгөө сурталчилах хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй бол
Блог, CV, Нэтвөрк сайтууд бол таныг сурталчилах хэрэгсэл тань болох хэрэгтэй. Тэдгээр нь бүгд таныг хэн болохыг илэрхийлж байх нь хамгаас чухал. Одоо үед өөрийгөө бусдад сурталчилна гэдэг тийм ч хэцүү зүйл байхаа больжээ. Наад зах нь л Facebook, Twitter ыг ашигла. Богино хугацаанд өөрийн хэлэх зүйлээ хэдэн мянган хүмүүст хүргэж чадах чадвартай бол.
2.    Нэр хүнд бол үнэ цэнэгүй зүйл
Өөрийгөө Google ээс хайж бай. Интернетээс юу ч олж болно. Хэдийгээр нэгэнт интернетэд бичигдсэн зүйлсийг та арилгаж чадахгүй ч чухам таны талаар юу гэж бичсэн нь байгааг мэдэж байх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр хүмүүс таны талаар болон таны бизнесийн талаар юу бичиж байгаа, ямар сэтгэгдэл үлдээсэн зэргийг анзаарч харж бай. Та өөрийгөө ямар түвшинд байгааг үүнээс харж болох юм шүү.
3.    Хүн ятгаж сур
ПР бол тэр чигээрээ өөрийн санаагаа бусдад ойлгуулж, тэдэнд санаагаа хүлээн зөвшөөрүүлэх явдал билээ. Юуны түрүүн хэнийг ятгаж байгаа билээ гэдгээ мэдэх нь хамгаас чухал. Тухайн хүнийхээ сул тал, онцлог чанарыг мэдсэнээр ямар аргаар түүнд нөлөөлж болохыг мэдэх боломжтой юм. Ингээд түүний сонирхолд нийцсэн байдлаар санаагаа ятгаж ойлгуулсан үед та амжилт олж чадна.

4.    Хурдан шаламгай бай
Аливаа зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлж сур. Хэвлэл мэдээлэлд бол өөртөө итгэлтэй, итгэл даахуйц харагдахын тулд асуусан асуулт бүрт түгдрэлгүй, сандралгүй хариулах хэрэгтэй байдаг. Яг үүнтэй адилаар та хэзээд ямар ч тохиолдолд тайван байдлаа алдалгүй, эвгүй байдалд орсон ч өөрийгөө аваад гардаг, аливаа зүйлд хурдан хариу үйлдэл үзүүлж сурах нь амьдралд учрах олон асуудлаас таныг авч гарах болно.
5.    Хүмүүсийг залхаалгүйгээр өөрийгөө рекламдаж сурах
Өөрийн шинэ бизнес, гаргасан амжилтын талаар хүмүүст сурталчилж мэдүүлэх нь зөв ч бусдыг залхааж огт болохгүй. Хэрвээ ингэх аваас тэд дахин таны талаар сонсохыг  ч хүсэхгүй болов уу. Тэгэхээр аль болох хүмүүсийг залхаахгүйгээр өөрийгөө сурталчилах хэрэгтэй. Жишээ нь Facebook дээрээ мэдээлэл бүхий зүйл гаргаж болно шүү дээ.
6.    Гадаад үзэмжиндээ анхаар
Та нэг үг дуугарахгүй байсан ч хүмүүс таныг хувцасаар тань дүгнэх болно. Хувцасаар нь угтаж ухаанаар нь үднэ гэсэн үг байдаг даа. Хэрвээ танд бусдад гайхуулаад байх амжилт ололт хараахан байхгүй бол амжилтанд хүрсэн хүн шиг л хувцасла. Сайхан хувцас өмсөх нь хүнийг өөртөө итгэлтэй болгоод зогсохгүй, хүмүүсийн хандах хандлага хүртэл өөрчилөгддөг. Цэвэрч нямбай, ажил хэрэгч хувцасласан хүний үгэнд итгэх нь хүртэл их биз дээ?
7.    Зан чанараа өөрийн давуу тал болго
Танд бусдаас илүү онцгой ур чадвар бий юу? Тэгвэл түүнийгээ нэг удаа ч гэсэн хүмүүст хэл. Мөн өөрийн давуу талаа ашигтай зүйлд хэрэг болго.